GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Miin лазер (Brightone)
Nano Jenesis аргачлалыг ашигласан шинэ коллаген тонинг лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Nano Jenesis аргачлалыг ашигласан шинэ коллаген тонинг лазер бөгөөд меланиныг эмчлэх боломжтой олон импульс (мульти-пульс) технологийг ашигладаг тул энгийн лазераас илүү аюулгүй бөгөөд зөвхөн нөсөө толбо (меласма) төдийгүй төрөл бүрийн сэвх нөсөө толбоны эмчилгээнд үр дүнтэй.
Үйлчилгээний давуу тал
- Олон удаагийн давтан эмчилгээ хийлгэх шаардлагагүй - Сөрөг, гаж нөлөө бага - Өндөр үр дүнтэй
Үйлчилгээний явц
MLA (Micro Lens Array) ашигладаг: Зөгийн үүрэн хэлбэртэй тусгай линз нь плазмаг үүсгэж, арьсны нөхөн төлжилтийг хурдасгахад тусалдаг. LIOB (Laser induced Optical Breakdown) үр дүн: Арьсны гадаргууг гэмтээлгүйгээр арьсгы гүн давхаргад бичил бөмбөлгийг (микро bubble) үүсгэдэг.
Q & A
Q1. Лазер хийлгэхэд өвдөлт ихтэй юу? A1. Лазер хийлгэхийг өмнө мэдээ алдуулах тос түрхэх шаардлагагүй байдаг ба үйлчилгээ хийлгэх явцад халуун түүх болон час хийсэн мэдрэмж бага хэмжээгээр мэдрэгддэг. Q2. Лазер хугацаа хэр их шаардагддаг вэ? A2. Бүтэн нүүрэнд хийлгэхэд дунджаар 10-20минут орчим шаардагддаг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Нүхжилт багасгах болон сорвио арилгахыг хүсдэг хүмүүст - Арьсны нөхөн төлжилт болон арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхийг хүсэж буй хүмүүст - Арьсны өнгөндөө санаа зовниж буй хүмүүст - Өвдөлт болон сөрөг нөлөө багатай үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа долоо хоногийн турш хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, саунд болон бассейнд орохоос зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа долоо хоногийн турш арьсыг эмзэгшүүлж цочроох үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна.
3. Чийгшүүлэх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол ашиглаж арьсаа хуурайшуулахаас сэргийлнэ үү
4. Нарны тосыг тогтмол хэрэглэн нарны хэт ягаан туяанд аль болох удаан явахаас зайлсхийнэ үү